Гүржийн жүдоч Тато Григалашвили 2020 онд жүдо сонирхогчид, шинжээчдийг уран хурц барилдаанаараа байлдан дагуулж, од болон гялалзсан билээ. Тэр өнгөрсөн жилийн "Шилдэг шинэ жүдоч"-оор шалгарсан. 2020 оны Европын аварга, 2019 оны Универсиад наадмын хүрэл медальтай.
Саяхан Катарт болж өнгөрсөн Мастерс тэмцээнд түрүүлснийх нь дараа Олон улсын жүдо бөхийн холбооноос түүний тухай богинохон видео гаргажээ.