БНХАУ-ын 503 иргэнийг нутаг буцаав

оруулсан Алсын Хараа

Монгол Улсын Засгийн газрын тогтоол, УОК-ын шийдвэрээр өнгөрсөн оны 9, 10 дугаар сард хөдөлмөр эрхлэх визээр орж ирсэн, БНХАУ-ын 503 иргэнийг эх оронд нь буцаалаа.

Тэдний ажиллаж байсан бүтээн байгуулалтын салбар буюу барилга угсралт, уул уурхай, авто замын салбарын 11 аж ахуйн нэгж коронавирусний цар тахлын улмаас түр зогсжээ. Улмаар улсын хилээр зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласан учир эх орондоо буцах боломжгүй болоод байсан байна. БНХАУ-ын иргэд аливаа зөрчилд холбогдолгүйгээр хуулийн хугацаанд эх орондоо буцаж буйг Гадаадын иргэн харьяатын газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл бичих