МАН-ын Бага хурлаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэхийг дэмжжээ.
МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлснийг Удирдах зөвлөлийн гишүүд 100 хувь дэмжсэн. Улмаар Бага хурал хуралдаж, нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэж дэмжсэн байна. Иймд МАН-аас нэр дэвшигчийн нэрийг өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлэхээр төлөвлөж байгаа юм.