Эрүүл мэндийн сайдыг чөлөөлөхийг эсэргүүцсэн эмч нар жагсав

оруулсан Алсын Хараа

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгөхөө өчигдөр илэрхийлсэн. Эрүүл мэндийн салбарынхан түүнийг сайдын албан тушаалаас нь чөлөөлөхийг эсэргүүцэж, мэргэжлийн сайдаа үлдээж, эхлүүлсэн ажлыг нь дуусгах ёстой хэмээн өнөөдөр төв талбайд тайван жагсаал зохион байгуулж байна.

Нэг удаагийн халат нөмөрч, бичиг барьсан хүмүүс талбайн баруун, зүүн хэсгийн зам дагуу зогсож, "Т.Мөнхсайхан сайдын ажлыг хийлгэе", “Мэргэжлийн сайдаа үлдээе”, "Тэр чадна", "Бид шаардаж байна" зэрэг бичгийг барин жагсжээ. Түүнчлэн Эрүүл мэндийн сайдыг огцруулж байгаад дургүйцлээ илэрхийлсэн иргэд цахим орчинд ч мөн эсэргүүцэл илэрхийлээд байсан юм.

Түүнийг эрүүл мэндийн салбарт олон шинэчлэл хийж, зоригтой ажиллаж буй гэж салбарын алба хаагчид үзэж буй бөгөөд өөрийн бус алдааны улмаас ажлаа орхиж байгаа нь шударга шийдвэр биш гэж байлаа.

Тайван жагсаал 8.00 цагт эхэлсэн бөгөөд эрүүл мэндийн салбарын 57 мянган ажилтны төлөөлөл 200 гаруй хүн цуглажээ.

Сэтгэгдэл бичих