К.Роналду гоолын тоогоор дээд амжилт эвджээ

оруулсан Алсын Хараа

/TASS/. Италийн "Ювентус" клубын португал довтлогч Криштиану Роналду албан ёсны тоглолтуудад хийсэн гоолын тоогоор дээд амжилт эвджээ.

Италийн Супер цомын төлөөх "Наполи" багийн эсрэг хийсэн тоглолтод тэрбээр гоолын салхийг хагалжээ.

Өдгөө 35 настай Роналдугийн оруулсан гоол нь клубууд болон шигшээ багийнхаа төлөө тоглох хугацаандаа хийсэн 760 дахь гоол нь болж, Австри, Чехословакын шигшээ багуудад 1950-иад он хүртэл тоглож байсан Йозеф Бицаны дээд амжилтыг эвдлээ.

“Алтан бөмбөг” шагналыг таван удаа хүртсэн Роналду 2018 оны зунаас хойш "Ювентус" багт хүчин зүтгэж байгаа бөгөөд тус багийн бүрэлдэхүүнд Италийн аварга болж /2019/, Италийн Супер цомын төлөөх тэмцээнд /2018/ түрүүлжээ. Өмнө нь тэрбээр Испанийн "Реал" /Мадрид/, Английн "Манчестер Юнайтед", Португалийн "Спортинг" клубд тоглож байсан билээ.

Сэтгэгдэл бичих