Энэ оны Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах асуудлыг Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж товыг тогтоожээ.
Шалгалтын бүртгэлийг 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 9.00 цагаас хоёрдугаар сарын 25-ны өдрийн 9.00 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд цахимаар бүртгэнэ.
Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2021 оны гуравдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Шалгалттай холбоотой мэдээ, мэдээллийг тухай бүрт танилцуулах болно гэж Төрийн албаны зөвлөлөөс мэдээллээ.