Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч Ж.Бямбасүрэнг чөлөөлж, түүний оронд бригадын генерал Х.Лхагвасүрэнг томилжээ. Бригадын генерал Х.Лхагвасүрэн нь ХХЕГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын асуудал эрхэлсэн дэд даргаар ажиллаж байгаад тус албан тушаалд томилогдож байгаа юм.
Ж.Бямбасүрэн 2019 оны арванхоёрдугаар сарын 30-нд уг албанд томилогдож байсан бөгөөд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ.