Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар захирамж гаргаж, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
"Өргөө" төрөх газарт амаржсан эхийг коронавирусний халдвартай нь батлагдсаны дараа ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ хүнлэг бус үйлдэл гаргасанд иргэд бухимдаж, өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд жагссан.
Мөн нийслэлийн нэгдүгээр төрөх эмнэлэг буюу “Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гарсан байна. Тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Н.Дүүрэнбилэг “Өргөө” амаржих газрын даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэж байгаа аж.