/The Guardian/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордныг 45 дахь ерөнхийлөгчийн хувиар сүүлийн удаа орхин явлаа.
Тэрбээр одоо гэргий Меланьягийн хамтаар “Marine One” нисдэг тэргээр Мэрилэнд муж улс дахь Эндрюсийн нэрэмжит хамтарсан цэргийн баазад очиж, үдэлтийн ёслолд оролцоно.
АНУ-ын Ерөнхийлөгч нисдэг тэргэнд суухынхаа өмнө сэтгүүлчдэд, 45 дахь ерөнхийлөгчийн албан тушаалыг хашсанаа нэр төрийн хэрэг хэмээн тэмдэглээд, бүрэн эрхийн хугацаандаа олон үйл хэргийг бүтээснээ онцлон хэлжээ.
Д.Трамп цэргийн баазад болох ёслолын ажиллагаанд оролцсоныхоо дараа Флорида муж улс дахь “Мар-а-Лаго” эдлэндээ очих ажээ. Тэрбээр Жо Байдены тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм.