Их Британид халдварын улмаас нэг өдөрт хамгийн олон хүн нас баржээ

оруулсан Алсын Хараа

/TASS/. Их Британид нэг өдөрт хамгийн олон буюу 1610 хүн коронавирусний халдвараар нас барсан нь цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Өмнөх дээд үзүүлэлт нэгдүгээр сарын 13-нд бүртгэгдсэн бөгөөд 1564 хүн нас баржээ. Их Британид коронавирусний халдвар авсны улмаас нийт 91 470 хүн нас барсан бөгөөд тус улс энэ үзүүлэлтээр Европт нэгдүгээрт орж байгаа юм. Сүүлийн долоо хоногт нас барсан тохиолдлын тоо өмнөх долоо хоногийнхоос 20 хувиар өссөн байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 33 300 шинэ тохиолдол илэрсэн нь 12 дугаар сарын 27-ноос хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн цөөн тохиолдол болжээ. Цар тахал дэгдсэнээс хойш тус улсад нийт 3.46 сая хүн халдвар авсан байна..

Сэтгэгдэл бичих