Нийслэлийн Өргөө амаржих газар буюу нэгдүгээр төрөх эмнэлэгт коронавируст халдварын батлагдсан тохиолдол бүртгэгджээ.
Эх сурвалжийн хэлж буйгаар өнөө өглөө амаржсан эх халдварын батлагдсан тохиолдлын хавьтал тул шинжилгээ авахад коронавирусийн халдвар илэрсэн байна. Тухайн амаржсан эх 4-5 хоногийн өмнө Өргөө амаржих газарт ирж хэвтсэн гэх мэдээлэл байгаа юм.
Нөхцөл байдалтай холбогдуулан төрөх тасагт хязгаарлалт тогтоосон бөгөөд тухайн тасагт хэвтэн үйлчлүүлж буй ээжүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хэвийн үзүүлж байгаа аж. Тус амаржих газрын хувьд халдварын эрсдэлээс сэргийлэх зорилгоор гаднаас эргэлт оруулахгүй байсан юм байна.