Улаанбаатар хотод хөл хорионд орсон Баян-Өлгий аймгийн харьяат иргэдийг татан авах ажлын хүрээнд "Аэромонголиа" авиа компани Улаанбаатар-Өлгий-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэхээр болжээ.
Нислэгийг ирэх долоо хоногийн эхээр 1 удаа гэж төлөвлөж байгаа бөгөөд хэдний өдөр нислэг үйлдэх нь хараахан тодорхой болоогүй аж.
Тийзийн үнэ нэг талдаа 272-300 мянган төгрөг байх бөгөөд нутаг буцах хүсэлтэй иргэд 99418288 дугаарын утсанд холбогдож бүртгүүлэх боломжтойг тус компанийн орон нутаг дахь төлөөлөгч өнөөдөр мэдээллээ.