Мал, амьтны халдварт өвчин буурав

оруулсан Алсын Хараа

Монгол улсын Засгийн газрын 2018 оны 225 дугаар тогтоолын хүрээнд мал, амьтны халдварт, зооноз өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг Мал эмнэлгийн ерөнхий газраас  зохион байгуулж байна.

Өнгөрсөн оны дархлаажуулалтын төлөвлөгөөнд 24.73 сая толгой мал, амьтныг 18 нэрийн вакцинд хамруулахаар төлөвлөсөн.  Жилийн эцсийн мэдээгээр 24.38 сая толгой мал, амьтныг хамруулсан нь 96.7 хувийн гүйцэтгэл юм.

Жил бүр халдварт, зооноз өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг хийдэг. Үүний үр дүнд 2019 оныг бодвол, өвчилсөн мал, амьтны тоо 8687 толгой буюу 49.2 хувиар буурч, хорогдсон мал, амьтан 1625 толгой буюу 39.3 хувиар багассан үзүүлэлттэй байна.

Сэтгэгдэл бичих