Нийслэлийн Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1210 тээврийн хэрэгслээр 2812 зорчигч хот руу нэвтэрч, 1641 тээврийн хэрэгслээр 5671 зорчигч хотоос гарчээ.
“Энэ зорчигчид албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар болон хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор орж, гарсан байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх 9 товчоонд Эрүүл мэнд, Онцгой байдал, Цагдаа, Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналтын 84 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэсэн бөгөөд хяналт шалгалтын үед сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй” гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.