Аймгийн засаг дарга бүрэн эрхийнхээ хугацаанд гурван зөвлөхтэй ажиллана

оруулсан Алсын Хараа

Өнөөдөр Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат бүрэн эрхийнхээ хугацаанд өөрт үйлчлэх зөвлөхүүдээ томиллоо.

Тухайлбал, Аймаг, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн судалгаа, шинжилгээ, төсөл, хөтөлбөр хариуцсан орон тооны зөвлөхөөр Д.Амгаланбаатарыг, “Е-mongolia” системийг орон нутагт нэвтрүүлэх асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр О.Од-Эрдэнийг, Гадаад харилцаа хариуцсан орон тооны бус зөвлөхөөр Ч.Мөнх-Эрдэнэ нарыг тус тус томиллоо.

Дагдандоржийн Амгаланбаатар нь "Олон улсын Эдийн засагч" мэргэжилтэй бөгөөд 2006 оноос одоог хүртэл үндэсний судалгаа, зөвлөх үйлчилгээний “MMCG” ХХК-д Ерөнхий захирлаар ажиллаж байна. Тэрбээр 2016, 2020 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд 2016 оноос аймгийн Засаг даргын зөвлөх, “Азийн Хүлэг Улс” бодлогын судалгааны хүрээлэнгийн судалгаа хариуцсан дэд тэргүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм.

Оюуны Од-Эрдэнэ нь радио холбооны мэргэжилтэй Монгол Улсын Зөвлөх инженер. 1996 оноос МЦХ, МХС компанид ээлжийн инженер, АТС-ын инженер, ерөнхий инженер, газрын даргаар тасралтгүй 24 дэх жилдээ ажиллаж байна.

Чулуунбаатарын Мөнх-Эрдэнэ нь Эрх зүйч мэргэжилтэй. 2016 оноос аймгийн Засаг даргын зөвлөх, 2018 оноос Нэгдсэн үндэсний байгууллагын “Зах зээл бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн Хэнтий хариуцсан ажилтнаар ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих