Замын-Үүдийг “Эрүүл бүс” болсныг зарлав

оруулсан Алсын Хараа

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд коронавирусний халдварын сүүлийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш 30 хоносон тул Улсын Онцгой комиссоос “Эрүүл бүс” болгон зарлах талаар албан бичиг ирүүлжээ.

Тиймээс тус сумаас зорчих иргэдээс асуумж, шаардлагатай тохиолдолд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч нийслэл болон бусад аймаг, орон нутагт нэвтрүүлэхээр  болсон байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Замын-Үүдэд коронавирусний халдварын тохиолдол илэрч хөл хорио тогтоож байсан юм.

Сэтгэгдэл бичих