Сүүлийн 48 цагт шинжилгээ өгсөн харьяалал бүхий иргэдээ Завхан аймаг татан авна

оруулсан Алсын Хараа

Завхан аймгийн шуурхай штаб, Нийслэлийн шуурхай штабтай зөвшилцсөний үндсэн дээр Улаанбаатар хотод буй иргэдээ нэгдсэн журмаар татан авахаар боллоо гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Тодруулбал, “Аймгийн Онцгой комисс, Шуурхай штабаас нэгдүгээр сарын 19-ний мягмар гариг, нэгдүгээр сарын 20-ны лхагва гаригт Улаанбаатар хотод буй Завхан аймгийн иргэдийг татан авахаар боллоо. Сүүлийн 48 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний хариутай. Зөвхөн Завхан аймгийн үндсэн харьяатай иргэдээ хүлээн авна. Дээрх өдрүүдэд нэгдсэн автобусаар иргэдийг татан авах ажлыг зохион байгуулна. Улаанбаатар хотын Драгон автовокзалын хажуугийн Сүлжмэлийн урдаас автобус 16:00 цагт хөдлөх бөгөөд иргэд 8811-3062, 8811-6849 утсаар жолоочтойгоо холбогдож тасалбараа бичүүлнэ. Сүүлийн 48 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний хариутай. Зөвхөн Завхан аймгийн үндсэн харьяатай иргэд мөн хувийн унаагаар ирж болно.

Улаанбаатар хотоос Завхан аймагт ирсэн иргэд долоо хоногийн гэрийн тусгаарлалтыг чанд мөрдөнө. Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг бууртал буюу 2021 оны 3 сарын 31-ний өдөр хүртэл эргэж Улаанбаатар хот руу буцахгүй. Хэрэв Завхан аймгийн үндсэн оршин суугч биш эсвэл PCR шинжилгээгээ өгөөгүй бол Их-Уул сумын хяналтын постоос буцаахыг хатуу анхааруулж байна” гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

Сэтгэгдэл бичих