Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын бэлтгэлийг хангаж байна

оруулсан Алсын Хараа

Эрүүл мэндийн улсын алба-тохиолдол удирдлагын тогтолцооны ээлжит 26 дугаар хурал өнөөдөр боллоо.

Тус хурлаар ЭМУА-ТУТ-ны 2021 оны нэгдсэн төлөвлөгөөний төсөл, коронавируст “Ковид-19” халдвартай холбоотойгоор хэрэглэж буй цахим мэдээллийн системийн танилцуулга, өвчлөлийн хэтийн төлөвийн тооцоолол, коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын бэлтгэл ажлын талаар танилцуулга хийгдэж, авах арга хэмжээний талаар хэлэлцжээ.

Эрүүл мэндийн дэд сайд, Тохиолдлын удирдлагын тогтолцооны дэд дарга Ш.Анхмаа хурлыг удирдаж, коронавируст “Ковид-19” халдварын тархалтын үе шат, хариу арга хэмжээний төлөвлөгөөг илүү нарийвчлан боловсруулах, халдвар авсан эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, иргэд болон тусгаарлалтанд байгаа иргэдэд зориулсан сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэхэд анхаарч ажиллахыг холбогдох албаныханд даалгалаа.

Сэтгэгдэл бичих