Баянгол дүүрэгт байдаг “Жаст ойл” шатахуун түгээх станцын зүүн замд “Тoyota Camry” маркийн автомашин өчигдөр шөнийн 3.00 цагийн үед замын хажуугийн гэрлийн шон мөргөж, жолооч ноцтой гэмтлээ.
Шинэ он гарсаар гэрлийн шон мөргөж осолдсон зам тээврийн ноцтой ослын улмаас гурван хүн амиа алдаж, 16 хүн гэмтсэн байна. Ослын гол шалтгаан, нөхцөлийг албаныхан хүйтний эрч чангарч, авто замын гадаргуу дээр халтиргаа гулгаа үүссэнээс автомашины өвлийн дугуйны барьцалдах чадвар мууддагтай холбон тайлбарлаж байна.