УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлээс Ерөнхий сайдад тавьсан "Гадаад худалдааны бодлого, зохицуулалтын талаарх" асуулгын хариуг сонсож байна. Асуулгын хариуг Гадаад харилцааны сайд Н.Энхтайван танилцуулав.
Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 2020 онд 12.8 тэрбум ам.доллар байснаас экспорт 7.5 тэрбум, импорт 5.3 тэрбум ам.доллар байжээ. Ингэснээр гадаад худалдааны тэнцэл 2.3 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Цар тахалтай үед тахлын үед гадаад худалдааны тэнцэл эерэг гарахад Засгийн газраас хөрш орнуудтай худалдааг хэвийн явуулах бодлого хэрэгжүүлсний үр дүн нөлөөлсөн гэдгийг Гадаад харилцааны сайд Н.Энхтайван онцлов.
Монгол Улсын гадаад худалдаа нь ДНБ-ний 126 хувьтай тэнцэж байгаа нь эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж байна. Гэхдээ гадаад худалдааны чөлөөт бодлого нь уул уурхайн салбарт хөгжлийн өргөн боломж нээсэн бол хөдөө аж ахуй, аж үйлдвэр зэрэг бусад салбарт эзлэх хувь нь чамлалттай байгааг Гадаад харилцааны сайд дурдлаа. Тэрбээр, “2019 онд нийт экспортын 83.7 хувтийг олборлох үйлдвэрийн түүхий эд, 1.3 хувийг хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, 5.7 нэхмэл, сүлжмэл эдлэл, үлдсэн хувийг бусад материал эзэлж байна” хэмээв.
Засгийн газрын 2016 оны "Экспортыг дэмжих ундэсний хөтөлбөр"-ийг 2018 оны 278 дугаар тогтоолоор "Монгол экспорт" хөтөлбөр болгон баталсан. Эл хөтөлбөрйг 2018-2020, 2021-2022 гэсэн хоёр үe шаттайгаар хэрэгжуулж байгаа юм. Энэ хүрээнд экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, хөрөнгө оруулалт, татвар болон хууль эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх, уул уурхайн бус бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж экспортыг төрөлжүүлэх, олон улсын стандартын шаардлага хангасан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг дэмжих, зах зээлийн хүрээг тэлэх бодлого баримталж байгаа юм.
2019 оны байдлаар экспорт 6.8 тэрбум ам доллар байснаас уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт 823 сая ам доллар буюу нийт экспортын 10.8 хувийг эзэлж байна. Уул уурхайн бус бүтээгдэхүүний хэмжээ сүүлийн 5 жилд 44 хувиар өсөөд байна. Бүтцээр нь ангилбал ноос ноолуур, нэхмэл эдлэл, мал амьтан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн, хүнсний бэлэн бүтээгдэхүүн зонхилж байна. 2019 онд мах махан бyтээгдэхууний экспорт 2016 оныхтой харьцуулахад нийт хэмжээ 6.3 дахин, үнийн дүн 7.5 дахин өссөн нь уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг Гадаад харилцааны сайд дурдлаа.
Тэрбээр, “"Монгол Экспорт экспорт" хөтөлбөрийн хүрээнд Ерөнхий сайдын захирамжаар Экспортыг дэмжих зөвлөлийг Гадаад харилцааны сайдаар ахлуулан байгyулан ажиллуулж эхэлсэн. Жижиг, дунд уйлдвэр, уйлчилгээг дэмжих тухай хуулийг 2019 онд баталлаа. Экспортлөгчдөд банкны зээлийн хүүгийн хөнгөлөлт олгох, зээлийн батлан даалт гаргах зэрэг санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах ажлыг Жижиг, дунд үйлдвэрийн газар (ЖДУГ)-тай хамтран Дэлхийн банкнаас хэрэгжуцлж буй Экспортыг дэмжих төслийн хурээнд эхлүүлсэн. Монгол Улсад олон улсын хуурай боомт байгуулах эрх зуйн ундсийг бүрдүүлэх, хөрөнгө хөрөнгө оруулалт татах асуудлыг судлах үүрэг бүхий ажлын багийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан” хэмээв.
Асуулгын хариуг сонссоны дараа УИХ-ын гишүүд асуулт асууж байна. Асуулгын хариуг энд дарж бүрэн эхээр нь үзнэ үү.