“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас тусгай онгоц Сөүлийн чиглэлд өнөөдөр өглөө 10.40 цагт хөөрлөө. Тус онгоц 19.00 цагт Улаанбаатарт газардах хуваарьтай юм байна.
Уг нислэгээр 165 иргэн эх орондоо ирэх бөгөөд жирэмсэн-3, бага насны хүүхэдтэй гэр бүлийн 7, өндөр настан 1, эрүүл мэндийн шалтгаантай 20, ар гэрийн гачигдалтай 94, саатуулах байранд байсан 40 иргэн байгаа аж.
Иргэдийг “Зүчи”,” Мичид-2” зочид буудал болон “Наранбулаг” амралтын газарт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.