/The Guardian/. Археологичид ойролцоогоор 45500 жилийн өмнөх үед хамаарах хадны зургийг Индонезиэс илрүүлжээ. Дэлхийн хамгийн эртний хаднызургуудын нэгд тооцогдож буй уг зурагт зэрлэг гахайг дүрсэлжээ.
“Science Advances” сэтгүүлд лхагва гарагт нийтэлсэн судалгаанд дурдсанаар, Сулавеси арлын алслагдмал хөндийн агуйгаас олсон энэхүү зураг нь тус бүс нутагт хүн амьдарч байсныг батлах хамгийн эртний нотолгоо болсон ажээ.
Зэрлэг гахайн зураг 136, 54 сантиметр хэмжээтэй байсан бөгөөд өөдөөс нь өөр хоёр гахайг дүрсэлсэн боловч зарим хэсэг нь арилжээ. Мөн гахайн сайн хадгалагдсан зургийн арын дээд хэсэгт хүний гарын алганы хоёр мөр үлдсэн байжээ.
“Леанг Тэдонгнге” агуйн хэсгүүдийг Австралийн “Griffith” их сургуулийн профессор Адам Браммаар ахлуулсан баг 2017 онд олох хүртэл нутгийн иргэд нь ч мэддэггүй байжээ.
Сулавеси арал нь хадны хамгийн эртний зургийн олдворуудаараа алдартай боловч сүүлд олдсон зураг нь хамгийн эртнийх байж магадгүй байна.