Катар-Доха-Улаанбаатар чиглэлийн “Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн онгоц өнөөдөр буюу 1 дүгээр сарын 14-ний 11.15 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор энэ сарын 11-13-нд Катар улсын Доха хотноо болсон жүдо бөхийн “Доха мастерс-2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон үндэсний шигшээ багийн тамирчид эх орондоо ирлээ. Тамирчдыг “Тэмүүжин” зочид буудалд тусгаарлаад байна.
“Доха-Мастерс-2021” тэмцээнд оролцсон Монголын шигшээ багийн 16 жүдоч нэг хүрэл медаль, 5 дугаар байр нэг, 7 дугаар байрыг 2 тамирчин хүртсэн амжилтаар багийн дүнгээр 69 орноос 13 дугаар байрт шалгарсан юм.