/China Daily/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ олон улсын шинжээчдийн баг БНХАУ-ын судлаачидтай хамтран коронавирусний гарал үүслийг тогтоохоор тус улсад өнөө өглөө иржээ.
“Манай улс коронавирусний гарал үүслийг тогтооход өндөр ач холбогдол өгч байгаагийн зэрэгцээ Хятад, ДЭМБ-ын хамтын ажиллагааг дэмжиж байна” гэж БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооны орлогч дарга Жэн Ишинь өнгөрсөн долоо хоногт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.
БНХАУ коронавирусний гарал үүслийг тогтоох, вирусний талаарх мэдээллийг зузаатгахад хоёр талын хамтын ажиллагаа хувь нэмрээ оруулна гэж найдаж байгаа ажээ. Эдгээр нь ирээдүйд дэгдэж болзошгүй шинэ халдвар өвчнүүдээс урьдчилан сэргийлэх, хяналтад авахад ихээхэн ач холбогдолтой юм.