/CNBC/. АНУ-д коронавирусний хоёр өөр шинэ хувилбар илэрсэн тухай Охай муж улсын Их сургуулийн анагаах ухааны төв мэдээлсэн байна. Эдгээр хувилбар нь тус улсын нутаг дэвсгэрт үүсжээ.
Анагаах ухааны төвийн тайланд тэмдэглэснээр, хувилбаруудын нэг нь Их Британид илэрсэн хувилбартай төстэй ажээ. Үүнээс гадна, генетикийн гурван хувиралтай өөр нэг штамм /омог/ үүссэн байна.
Судлаачид эдгээр хувилбарын эхнийхийг Охайо муж улсын нэгэн өвчтөнөөс илрүүлсэн бөгөөд одоогоор хэр хурдан халдварладаг болохыг тогтоох боломгүй байгаа аж.
Гурван хувиралтай хоёр дахь хувилбар нь Колумбус хотод илэрчээ. Эмч нарын үзэж байгаагаар, энэ хувилбар урьд өмнө нь мэдэгдсэн коронавирусний төрлүүдээс илүү халдвартай байна.
Хувьссан вирусууд коронавирусний вакцины үр дүнд нөлөөлсөн эсэх талаар одоогоор мэдээлэл байхгүй байна гэж Охай муж улсын Их сургуулийн анагаах ухааны төвийн ахлах судлаач Питер Молер мэдэгджээ.