Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлд цэргийн бүртгэлийг өнөөдрөөс эхэлж нэгдүгээр сарын 27-ныг дуустал нутгийн захиргааны байгууллагын анхан шатны нэгж болох хорооны Засаг даргын ажлын байранд хийнэ.
Коронавирусний цар тахлын дэгдэлтээс шалтгаалж цэргийн бүртгэлийг цаасан хэлбэрээр зохион байгуулж байна. Ингэхдээ өнгөрсөн жилийн мэдээллийн санд түшиглэж, цэргийн бүртгэлийн нөөц санг файлаар хуулж хороо, дүүргийн мэдээллийг автоматаар бүртгэх юм.
Тиймээс иргэд харьяа хороон дээрээ очиж бүртгүүлэх шаардлагагүй. Өнгөрсөн жил цэргийн бүртгэл 95.3 хувьтай байсан. Энэ жил цэргийн бүртгэлд шинээр хамрагдах хүмүүстэй утас болон цахимаар холбогдож бүртгэлд хамруулна.
Мөн оршин суух хаяг нь өөрчлөгдсөн хүмүүс тухайн дүүрэгт дахин цэргийн бүртгэл хийлгэх юм. Иргэдийг бүртгэлтэй хаяг, оршин суугаа газраа өөрчилсөн эсэх мэдээллийг солилцоно хэмээн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, Дэд хурандаа С.Баярмагнай хэллээ.