Нийслэлийн Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1578 тээврийн хэрэгслээр 2858 зорчигч хот руу нэвтэрч, 3230 тээврийн хэрэгслээр 1394 зорчигч хотоос гарав.
Эдгээр нь албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилготой байсныг Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 83 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэжээ. Хяналт шалгалтын үед сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.