Озэки Шодай унаж, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ давлаа

оруулсан Алсын Хараа

Японы мэргэжлийн сумо бөхийн шинэ оны анхны барилдаан Хацү башёгийн 3 дахь өдрийн барилдаанд Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Точиношин /М-4/-г ёрикири мэхээр давж 2 даваа, нэг унаатай болов.

Энэ өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил Котошохо/М-3/-г уватэнихэри мэхээр хаяж нэг даваа, 2 унаатай байгаа бол Кирибаяама Б.Лхагвасүрэн, Шиманоүми/М-10/-г хатакикоми мэхээр давж 2 даваатай боллоо.

Харин Ичиножёо А.Ичинноров, Аойяама /М-10/-д цүкидаши мэхээр ойчиж нэг унаа 2 даваатай башёг үргэлжлүүлж байна. Харин Хошёорюү С.Бямбасүрэн Мидорифүжи /М-14/-д ваташикоми мэхээр ойчиж 3 унаатай болов.

Макүүчи зиндааг тэргүүлж яваа Озэки Шодай, Дайэйшёо /М-1/-д цүкидаши мэхээр ойчиж нэг унаатай болсон бол Озэки Такакейшо, Хокүтофүжи /М-1/-гийн цүкиотоши мэхэнд өвдөг шороодож  3 унаатай болов. Мөн Озэки Асанояама энэ өдөр Комүсүби Митакэүмид ошидаши мэхээр ойчиж 2 унаатай нэг даваатай башёг үргэлжлүүлж байна.

Маргааш Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Комүсүби Такаясүтэй, Тамаваши Б.Мөнх-Оргил, Окиноүми /М-5/-тэй, Кирибаяама Б.Лхагвасүрэн, Рюүдэн /М-6/-тэй, Ичиножёо А.Ичинноров, Котоеко /М-11/-той, Хошёорюү С.Бямбасүрэн, Саданоүми /М-17/-тэй тус тус барилдана.

Сэтгэгдэл бичих