Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт эмчлүүлж байсан долоон иргэн эдгэрч, сувиллын хяналтад шилжлээ. Ингэснээр тус тасагт хэвтэн эмчлүүлж байсан бүх иргэн эдгэрсэн байна. Гэсэн ч Сэлэнгэ аймагт хяналт тандалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Сэлэнгэ аймаг өнөөдөр "Ногоон бүс" болоход ойрхон байна. Ийм хариуцлагатай цаг мөчид нийт иргэд анхаарал сэрэмжээ алдалгүй, илүү сонор сэрэмжтэй байхыг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа. Сэлэнгэ аймагт өдөр бүр 100-150 хүнд шинжилгээ хийж байгаа бөгөөд халдвар илрээгүй. Тус аймгийн голомт үндсэндээ хяналтад орсон хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр мэдээлсэн. Сэлэнгэ аймгийн тухайд 217 тохиолдол бүртгэгдсэн, өнөөдрийн байдлаар нийт тохиолдол эмчлэгдэн эдгэрч, халдвартай иргэд байхгүй болсон байна.