Дохагийн дэвжээнд өнөөдөр Монголоос 5 жүдоч барилдана

оруулсан Алсын Хараа

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны “Doha-2021 World Masters” тэмцээний 2 дахь өдөр буюу өнөөдөр Дохагийн татамид гарч барилдах Монголын шигшээ багийн тамирчдыг танилцуулж байна.

Эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ Б.Ганхайч /Гранд Слам тэмцээний хүрэл медальт/ ОХУ-ын Давыдова Дарьяа /DAVYDOVA, Daria/-тай  барилдана.

Эрэгтэйчүүдийн 73 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Г.Одбаяр /ДАШТ-ий хүрэл медальт, багийн ДАШТ-ий хүрэл медальт/ Египетын бөх Мохиелдин Мухамед /MOHYELDIN, Mohamed/-тай учраа таарсан бол ОУХМ Ц.Цогтбаатар /Ази, номхон далайн орнуудын аварга, “Их дуулга” тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт/Германы жүдоч Зинг Антони /ZINGG, Anthonу/-той хүч үзнэ.

Харин эрэгтэйчүүдийн 81 кг-д Монгол Улсын иргэншил авсан Ираны жүдоч С.Моллай /ДАШТ-ий алт, хүрэл медальт/ Португалийн бөх Гандиа Адриан /GANDIA, Adrian/ барилдах бол ОУХМ О.Ууганбаатар /Их дуулга тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт/ ОХУ-ын Халмурзаев Хасан /KHALMURZAEV, Khasan/-тай учраа таарсан байна.

Ташрамд дуулгахад, энэхүү Доха Мастерс тэмцээнд явсан жүдочид эх орондоо ирээд 14 хоногийн тусгаарлалт болон долоо хоногийн гэрийн тусгаарлалтаа дуусгаад “Найрамдал” зусланд үндэсний шигшээ баг тамирчидтайгаа нэгдэж, олимпын бэлтгэлдээ гарах юм байна.

Сэтгэгдэл бичих