Өчигдөр улсын хэмжээнд 15,849 хүний сорьцод шинжилгээ хийхэд 14 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Тодруулбал, БЗД-ийн хоёр гэр бүлийн 9 хүн, БГД-ийн 6 дугаар хорооны нэг гэр бүлийн 3 хүн, БЗД-ийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой гэр бүлийн дамжсан халдвартай холбоотой нэг хүн, ИНЕГ-ын ажилтны ойрын хавьтлын нэг хүн байна.
Ингээд Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 1,456 боллоо. Үүнээс өнөөдрийн 909 хүн эдгэрээд байгаа бол 536 хүн эмчилгээнд байна” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Тэдгээрийг танилцуулбал,
- БЗД-ийн 17 хороонд оршин суудаг хоёр гэр бүлийн есөн хүнээс халдвар илэрлээ. Тэдгээр иргэд ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан.
- БГД-ийн 6 дугаар хорооноос нэг гэр бүлийн гурван хүнээс халдвар илэрлээ.
- БЗД-ийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой гэр бүл дамжсан халдвараар нэг хүн өвчилсөн байна.
- ИНЕГ-ын ажилтны ойрын хавьтал нэг хүнээс халдвар илэрсэн.
Дээрх хүмүүс ажиглан тусгаарлах байранд байсан бөгөөд заримынх нь давтан шинжилгээгээр халдвар илэрлээ.