Монголын Зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах "Алтан өд-2020" наадмын бүртгэл өнөөдрөөс эхэллээ. Тус наадмыг энэ жил 20 дахь удаагаа зохион байгуулах гэж байгаа бөгөөд анх утга зохиолын төрөл зүйлийг жигд хөгжүүлэх зорилгоор эхэлсэн юм.
Ууган наадамд яруу найргийн том хэмжээний бүтээлд ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, богино хэмжээний бүтээлийн төрөлд Д.Нямсүрэн түрүүлж “Алтан өд”-ийн эзэн болж байсан удаатай. “Алтан-Өд-2020” наадамд:
- Яруу найраг
- Хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл
- Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл
- Жүжиг, киноны зохиол
- Хүүхдийн зохиол
- Утга зохиолын судлал, шүүмж
- Утга зохиолын орчуулга
- Баримтат, уран зохиолын бүтээлийг тус тус шалгаруулах аж.
Шалгаруулалтад дэвшүүлэх бүтээлийг энэ сарын 15 хүртэл МЗЭ-ийн хорооны байранд хүлээн авах аж.