Үндэсний шигшээ баг “Найрамдал” зусланд нэгдсэн цугларалтад гарлаа

оруулсан Алсын Хараа

Өнөөдөр бокс, жүдо, чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид, “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх журмыг баримталж, хатуу сахилга батыг дээдэлсэн нөхцөл байдалд Токиогийн олимпын наадмын нэгдсэн бэлтгэл сургуулилтад гарч байна.

Токиогийн тэнгэрт Монгол Улсынхаа нэрийг цуурайтуулан, зуны олимпын 32 дугаар наадмын алт, мөнгө, хүрэл медалийн тавцанд тамирчдаа гаргаж төрийн далбаагаа мандуулах их үйлсэд бэлтгэхээр "Найрамдал" зуслан руу Спортын төв ордноос хөдөллөө.

Үндэсний шигшээгийн баг тамирчдад БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар бэлтгэл сургуулилтаа эрчимтэй базааж, амжилт дүүрэн байхыг хүсэж үдэн гаргасан байна.

Сэтгэгдэл бичих