Сүмогийн 2021 оны анхны башёг 3 озэки тэргүүлж байна

оруулсан Алсын Хараа

Японы мэргэжлийн сумо бөхийн 2021 оны анхны барилдаан Хацү башё ням гарагт буюу нэгдүгээр сарын 10-нд эхэлсэн. Аваргуудгүй барилдааны эхний өдөр тэргүүлэгч 3 озэки цолтны 2 нь өрсөлдөгч бөхдөө уналаа.

Макүүчи зиндааг тэргүүлэгч Озэки Такакейшо, Комүсүби Митакэүмид, Асанояама, Дайэйшёо /М-1/-д ошидаши мэхээр тус тус унасан бол озэки Шодай, Хокүтофүжи /М-1/-г ёрикири мэхээр хаяж эхний даваагаа аваад байна.

Эхний өдрийн барилдаанд Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Котошохо /М-3/-г ошитаоши мэхээр давсан бол Тамаваши Б.Мөнх-Оргил /М-4/, Точиношин /М-4/-д ёрикири мэхээр ойчиж нэг унаатай болов.

Макүүчи буюу дээд зиндааны барилдааны 1 дэх өдөр Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-8/, Токушёорюү /М-8/-д хикиотоши мэхээр унасан бол Ичиножёо А.Ичинноров /М-12/, Тэрүцүёоши/М-12/-г котенаге мэхээр хаяж энэ башёг даваагаар эхлүүллээ. Харин Хошёорюү С.Бямбасүрэн /М-14/, Ютакаяама /М-15/-д котенаге мэхээр өвдөг шороодлоо.

Өнөөдөр Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Оношо/М-3/-той, Тамаваши Б.Мөнх-Оргил, Эндо/М-5/-той, Кирибаяама Б.Лхагвасүрэн, Мёогирюү/М-9/-тэй, Ичиножёо А.Ичинноров, Хошёорюү С.Бямбасүрэнтэй тус тус барилдана.

Дашрамд сонирхуулахад, Сумо бөхийн холбооноос гаргасан шийдвэрийн дагуу Коконоэ, Томозүна, Арасио, Миягино дэвжээний бүх бөх, үсчин, засуул, ояката болон Минато дэвжээний халдвар авсан засуул гээд 4 дэвжээний нийт 65 бөх болон ажилтнууд энэ башёд оролцоогүй юм.

Сэтгэгдэл бичих