ЭЭЛЖ СОЛИХ АЖИЛЛАГААГ ТОДОРХОЙ БУС ХУГАЦААГААР ХОЙШЛУУЛЛАА

оруулсан Алсын Хараа
Цар тахлын халдварын голомт болох Улаанбаатар хотод сүүлийн өдрүүдэд, өдөр тутамд 30-40 хүн халдвар авч коронавирусын халдвар голомтлон гарсантай холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяанд ажиллаж байсан зарим шинжилгээний цэгүүдийг хэсэгчлэн хааж, халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг 2021 оны нэгдүгээр сарын 8-ны 06.00 цагаас зохион байгуулж эхлээд байна.
Энэ хүрээнд явуулын 46 баг голомтот хороодын 20 мянга гаруй иргэнийг PCR-ийн шинжилгээнд хамруулах бөгөөд эрүүл мэндийн байгууллагын 230 ажилтан, цагдаа болон онцгой байдлын 236 албан хаагч ажиллаж байна.  Халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг өнөөдрөөс эхлэн амралтын өдрүүдэд зохион байгуулах ба үүнтэй холбогдуулан бусад дүүрэгт ажиллаж байгаа шинжилгээний цэгийн тоог багасгаж, дүүрэг тус бүрд нэг шинжилгээний цэг ажиллуулж эхэлжээ.
Иймд ажилчдын шинжилгээ авах цэгүүдийг ойрын өдрүүдэд ажиллуулах хүчин чадал хүрэлцээгүй байгаа байдал,  үүсээд байгаа нөхцөлийг харгалзан цар тахлын халдварын тархалтын эхний үе шатыг өнгөртөл  ажилчдын ээлж солих ажиллагааг тодорхой бус хугацаагаар хойшлуулж байгааг албан ёсоор мэдэгдэж байна.
ГАМШГААС ХАМГААЛАХ УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН УЛСЫН АЛБАНЫ ШУУРХАЙ ШТАБ
Эх сурвалж: www.mmhi.gov.mn

Сэтгэгдэл бичих