E-Mongolia нэгдсэн системд 13 үйлчилгээ нэмлээ

оруулсан Алсын Хараа

Цахим үйлчилгээний E-Mongolia нэгдсэн системд Нийслэлийн архивын газрын 13 үйлчилгээ шинээр нэмлээ.

Тодруулбал:

-Ажилласан жил тодорхойлох архивын лавлагаа

-Орон сууц эзэмших эрхийн бичгийн лавлагаа

-Төрийн архивт баримт байхгүй тодорхойлолт

-Нотариатын лавлагаа

-Тогтоол захирамжийн лавлагаа

-Цалингийн лавлагаа

-Ерөнхий боловсролын сургуулийн шалгалтын лавлагаа

-Орон нутгаас шилжиж ирсэн тухай лавлагаа

-Шүүхийн шийдвэрийн лавлагаа

-Акт дүгнэлтийн лавлагаа

-Нас барсны бүртгэлийн лавлагаа

-Банк санхүүгийн лавлагаа

-Цагаатгалын лавлагаа олгох зэрэг үйлчилгээг E-Mongolia-с авах боломжтой боллоо.

Мөн E-Mongolia-д дуу яриаг хөрвүүлэх Chimege систем нэвтэрсэн тул харааны бэрхшээлтэй иргэд www.e-mongolia.mn сайтаар зочилж, үйлчилгээний заавартай танилцах боломжтой. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэд E-Mongolia дамжуулан төрийн үйлчилгээг саадгүй авах нөхцөл бүрдүүлэх юм.

Цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д одоогоор 404,160 иргэн хандаж, төрийн үйлчилгээг цахимаар авчээ.

Веб: e-Mongolia.mn

Мобайл апп:

iOS App: https://apple.co/36G1ZDR

Android App: https://bit.ly/2Sj3nUk

Сэтгэгдэл бичих