НӨАТ-ын баримтаа бүртгүүлэх хугацаа маргааш дуусна

оруулсан Алсын Хараа

НӨАТ-ын 2020 оны IV улирлын төлбөрийн баримтаа энэ сарын 8-ны дотор багтаан бүртгүүлэхийг татварын байгууллагаас мэдээлж байна. Иргэд өнгөрсөн оны сүүлийн улирлын буюу 10 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд худалдан авалт хийсэн баримтаа И-Баримт-ын системд бүртгүүлснээр IV улирлын урамшууллаа авах боломжтой юм.

Өмнөх улирлын НӨАТ-ын худалдан авалтын буцаан олголтын мөнгийг дараа улирлын эхний сард багтаан иргэдийн бүртгэлтэй данс руу шилжүүлдэг хуультай. Тиймээс заасан хугацаанд худалдан авалтын төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй юм.

Сэтгэгдэл бичих