БНСУ руу энэ сарын 15-нд нэг удаагийн тусгай нислэг үйлдэнэ

оруулсан Алсын Хараа

БНСУ руу энэ сарын 15-нд нэг удаагийн тусгай нислэг хийхээр болжээ.

Энэ тухай ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг УОК-ын Шуурхай штабаас  17.00 цагт шуурхай мэдээлэл хийх үеэр мэдэгдлээ.

Тэрбээр мэдээлэлдээ, "Бэлтгэл ажлыг хангаж байна. Энэхүү нислэгээр 11 дүгээр сард эх орондоо ирэхээр тийз нь баталгаажаад байсан 150-160 иргэнийг авчирна. Эх орондоо ирэх хүсэлтэй 6 787 иргэн гадаадад байгаагаас БНСУ-д 4000 гаруй нь байгаа. Үүнээс нэн яаралтай ирэх хүсэлтэй иргэдийн тоо 1500 хүрээд байгаа. БНСУ-аас ирэх хүсэлтэй иргэд ЭСЯ-нд олноор ирж байгаа нь тус улсад мөрдөж буй хөл хорионы дэглэмийг зөрчиж байгаа тул олноороо ЭСЯ дээр очихгүй байхыг зөвлөж байна" гэв.

Түүнчлэн тэрбээр, “Өчигдөр шөнө ирсэн нэг нислэгтэй холбоотой тодорхой мэдээлэл өгье. АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ томилолтын хугацаа нь дууссан ажилтнуудаа буцаах, оронд нь ажиллах ажилчдыг авчрах хүсэлтээ удаа дараа тавьж байсан бөгөөд манай үндэсний тээвэрлэгч МИАТ компанийг хөлсөлж тус онгоцоор ЭСЯ-ны 30, НҮБ-ын хоёр ажилтан, манай улсын таван иргэн ирсэн. Энэ 38 хүнийг Кемпинский зочид буудалд тусгаарласан” гэдгийг тодотгов.

Сэтгэгдэл бичих