Коронавируст халдварын тоо 13-аар нэмэгдэж 1362 болжээ

оруулсан Алсын Хараа

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр 12200 хүнд PCR шинжилгээ хийснээс 13 хүнд коронавирусийн халдвар илэрлээ. Шинэ халдварууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн" гэв. Эдгээрийг задалбал:

  • 10 тохиолдол нь Ачтан эмнэлгийн гэр бүлийн хавьтлуудаас халдвар илэрч, тус эмнэлэгтэй холбоотой нийт 26 тохиолдол бүртгэгдлээ.
  • Хоёр тохиолдол нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс улбаатай гэр бүлээс дамжсан,
  • Нэг нь БЗД-ийн нутаг дэвсгэр Кино үйлдвэрийн ойролцоох Голомт банкны ажилтан юм.

Шинээр бүртгэсэн 13 тохиолдлыг нэмбэл улсын хэмжээнд кластр өвчлөлийн голомтод 886 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс

  • Улаанбаатар хотод 540,
  • Сэлэнгэ аймагт  217,
  • Дархан-Уул аймагт 45,
  • Дорноговь аймагт 32,
  • Орхон аймагт 25,
  • Говьсүмбэр аймагт 4,
  • Архангай аймагт 3 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

СҮҮЛИЙН 24 ЦАГТ ХОЁР ХҮН ЭДГЭРЧ, ЭМНЭЛГЭЭС ГАРЛАА  

Сүүлийн 24 цагийн хугацаанд 24 хүн эдгэрч эмнэлгээс гарч, дараагийн шатны ажиглалтад шилжсэн байна. Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1362 болсон бол үүнээс 889 хүн эдгэрсэн байна. Нийт 462 хүн эмчлүүлж байна. Тэдний биеийн байдал:

  • 310 хөнгөн
  • 138 хүндэвтэр,
  • 11 хүнд
  • маш хүнд байна. ​

Сэтгэгдэл бичих