Эрдэмтэд анх удаа фотон кубитуудыг оптик шилэн шугамаар 44 километрийн зайд телепортаци хийж /агшин зуур шилжилт хийх/ чаджээ.
АНУ-ын Эрчим хүчний яамны дэргэд үйл ажиллагаа явуулдаг Үндэсний хурдасгуурын лабораторийн судлаачид туршилтын явцад нарийвчлалын үзүүлэлтийг 90 хүртэл хувьтай болгож чадсан бөгөөд энэ нь хоёр өөр сүлжээнд хийсэн туршилтаар батлагдсан гэж мэдэгдсэн байна.
Эрдэмтдийн ашигласан технологи нь орчин үеийн харилцаа холбооны тоног төхөөрөмжтэй нийцдэг тул нэмэлт оптик шилэн шугамууд тавих шаардлагагүй бөгөөд ирээдүйд квантын интернэт бий болгоход ашиглаж болох гэнэ.
Кубитын квантын телепортацийг хоёр ба түүнээс дээш бөөм хоорондоо салшгүй холбоотой байдаг квант орооцолдооны тусламжтайгаар хийдэг байна. Энэ процесст квантын төлөв байдал хэмжилт хийх үед илгээх цэг дээр эвдэгдэж, хүлээн авах цэг дээр дахин үүсдэг аж. ВАШИНГТОН. /PRX Quantum/.