УИХ-ын гишүүн Н.Учралыг эмчлүүлэхээр Сөүл рүү авч явжээ

оруулсан Алсын Хараа

УИХ-ын гишүүн Н.Учралын биеийн байдал маш хүнд, эмчилгээ хийлгэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хоёр сарын турш хэвтэн эмчлүүлж байсан түүнийг эмчлүүлэхээр өнөөдөр БНСУ-ын Сөүл хот руу авч явсан байна.

Өвчтөн зөөвөрлөхөд зориулагдсан эмнэлгийн тоног төхөөрөмжтэй нисэх онгоц манай улсад байдаггүй тул БНСУ-ын талаас онгоц захиалан ирүүлжээ.

Түүний хамт гэр бүлийн хүнээс нь гадна эмчилж байсан эмнэлгийн багийнхан дагалдан явсныг эх сурвалж хэллээ.

Сэтгэгдэл бичих