Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн дагуу татварын хөнгөлөлтөд хамрагдаж буцаан олголт авах иргэд бичиг баримтаа E-Mongolia цахим үйлчилгээний нэгдсэн системээс бүрдүүлэхийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар зөвлөж байна.
Тухайлбал, иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбараа E-Mongolia-с авах боломжтой. Материалыг 2021 оны 2 дугаар сарын 15-ны дотор www.etax.mta.mn сайтад цахимаар хүлээн авч байгаа.
Оюутны сургалтын төлбөрийн буцаан олголт авах хүсэлтэй иргэний бүрдүүлэх материал:
-Сургуулийн тодорхойлолт /файл/
-Сургалтын төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар /Гадаад сургалтын төлбөр төлсөн баримтын файл/
Шаардлагатай тохиолдолд
-Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт /файлаар/
-Орлого нотлох баримт /гадаад сургалт/
Цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аас авах бичиг баримт
-Иргэний үнэмлэх
-Нийгмийн даатгалын лавлагаа
-Төрсний гэрчилгээ
Орон сууц худалдан авсны буцаан олголт авах хүсэлтэй иргэний бүрдүүлэх бичиг баримт:
-Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа Ү серийн дугаар
-Орон сууц худалдан авсан цахим төлбөрийн баримтын дугаар / Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2 хувийн баримт/
-Орон сууц барьсан бол Хөрөнгийн үнэлгээний тайлан /файлын хэмжээ 25mb/
-Орлого нотлох баримт /файл/
-Худалдах худалдан авах, захиалгын гэрээ /Нотариатаар баталгаажуулсан гэрээг файлаар хавсаргах/
Цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аас авах бичиг баримт
-Иргэний үнэмлэх
-Нийгмийн даатгалын лавлагаа
Орон сууц худалдан авсан, барьсан иргэний хөнгөлөлт эдлэх дараагийн жилд бүрдүүлэх материалын жагсаалт.
-Татвар төлөгч иргэний бүрдүүлэх материал
-Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа Ү серийн дугаар
Цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-с авах бичиг баримт
-Иргэний үнэмлэх
-Нийгмийн даатгалын лавлагаа
Цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д нэвтрэх заавар
Веб: www.e-Mongolia.mn
Мобайл апп:
iOS App: https://apple.co/36G1ZDR
Android App: https://bit.ly/2Sj3nUk