Их аварга Хакүхо М.Даваажаргал коронавирусээр халдварлажээ

оруулсан Алсын Хараа

Японы сумо бөхийн холбооноос 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалыг коронавирусний шинжилгээгээр халдвар авсан болохыг мэдээлэв.

Японы сумо бөхийн дээд буюу Макүүчи зиндааны Их аварга цолтон Хакүхо аваргын үнэрлэх чадвар алдагдаж байсан учраас шинэ коронавирус илрүүлэх шинжилгээг өгсөн гэж Японы сумо бөхийн холбооны сайтад мэдээлсэн байна.

Хакүхо М.Даваажаргал эмч мэргэжилтнүүдийн хяналтад байгаа бөгөөд Мияагино дэвжээний бөхчүүдээс шинжилгээ авахаар болжээ. 2020 нэгдүгээр сарын 10-ны өдөр эхлэх барилдаанаас тав хоногийн өмнө түүний шинжилгээ эерэг гэсэн мэдээ ирж батлагдсан бөгөөд Японы сумо бөхийн холбоо тэмцээнийг хойшлуулж магадгүй байгаа юм байна.

Япон улсад өнөөдрийн байдлаар 249 мянга 246 тохиолдол илэрч, 3696 хүн нас бараад байгаа аж.

Сэтгэгдэл бичих