"Багануур" ХК-ийн уурхайчид 2021 онд 17.3 сая/м3 хөрс хуулж, дөрвөн сая тн нүүрс олборлон борлуулахаар төлөвлөв.
Энэ төлөвлөгөөг гүйцэтгэхээр тус компанийн 1200 уурхайчин ажиллаж байна. Өмнөх онд мөн төлөвлөгөө гаргаж, дөрвөн сая 50 мянган тонн нүүрс олборлон борлуулснаар төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ.
Тус компани Монгол Улсын эрчим хүчний хэрэгцээт нүүрсний 60 гаруй хувийг дангаараа хангаж, ард түмнээ гэрэл цахилгаан, илч дулаанаар тэтгэх үүрэгтэй ажилладаг юм.