/Xinhua/. Ангараг гаргийг судлах гараг хоорондын "Тяньвэнь-1" аппарат хоёрдугаар сард Улаан нүдэн гаргийн тойрог замд хүрнэ гэж Хятадын Сансар судлалын үндэсний газар мэдээлжээ.
Орон нутгийн цагаар нэгдүгээр сарын 03-ны өглөөний 06:00 цагийн байдлаар "Тяньвэнь-1" аппарат 163 өдрийг сансарт өнгөрүүлжээ. Нислэгийн зай нь 400 сая км-т хүрч, одоо дэлхийгээс 130 сая км зайд, Ангараг гаргаас 8.3 сая км зайд нисэж байгаа аж. Уг аппаратын бүх систем хэвийн ажиллаж байна гэж мэдээлэлд дурдсан байна.
Нислэгийн төлөвлөгөөний дагуу сар гаруйн дараа уг аппарат Ангараг ойртох бөгөөд хурдаа сааруулан гаргийн тойрог замд орж, газардах бэлтгэлээ базаах аж.
"Тяньвэнь-1" аппарат Ангараг руу шууд бус хагас дугараг хэлбэртэй замаар нисэж байгаа учраас аппаратаас дэлхий хүртэлх зай нь туулсан замаас нь бага байгаа тухай өмнө нь мэдээлсэн билээ.
2020 оны долдугаар сарын 23-нд өмнөд Хайнань мужийн Вэньчан сансрын буудлаас "Чанжэн-5" зөөгч пуужингийн тусламжтайгаар хөөргөсөн уг аппарат Ангараг гаргийн тойрог замд нийтдээ гурван сар орчим ажиллана. Үүний дараа ойролцоогоор тавдугаар сард буугч аппарат нь Утопия нам дор газарт газардаж, гаргийг судалж эхэлнэ.