Япон улсад сүүлийн өдрүүдэд цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан тус улсын мужуудын захирагч нар онц байдал зарлах хүсэлтээ Засгийн газартаа өргөн барьжээ. Тодруулбал, нийслэл Токио болон ойролцоох гурван муж болох Чиба, Сайтама, Канагава мужуудын эрх баригчид онцгой байдал зарлахыг шаардаж байгаа аж.
Тус улсад сүүлийн 24 цагт 3617 хүн Covid-19-өөр өвчилж, нийт халдварын тоо 238 мянга давсан бол нас баралт 24 цагийн дотор 54-өөр нэмэгдэж, 3514 болжээ. Японы эрх баригчдын хэрэгжүүлж буй дотоодын аялал жуулчлалыг дэмжих “Go To Travel” хөтөлбөрөө нэгдүгээр сарын 11-нийг хүртэл зогсоож, том хотуудын нийтийн хоолны газруудыг ажлын цагаа багасгахыг уриалжээ.
Японы эрх баригчид эдийн засгаа доройтуулахгүйн тулд хатуу хөл хорио тогтоолгүй өдийг хүрсэн бөгөөд ард иргэд нь "Засгийн газар цар тахлын эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй байна" гэж шүүмжилж байгаа юм.
Эх сурвалж: KOREA TIMES