Шагчид зургаан төрлийн архи зарж байжээ

оруулсан Алсын Хараа

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт Эрүүгийн цагдаагийн тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагч, ДХИС-ийн сонсогч нар явган эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд дараах зөрчлүүд илрүүлжээ. Тухайлбал,

1. 2021.01.01-ний өдөр Баянзүрх дүүргийн 10-р хороо, Наран амгалан хотхоны орчимд иргэн Ц сошиал хуудастаа зар тавьж, "Quality" 0.75 литрийн архи 1 шил, "Экс" 0.75 литрийн архи 1 шил, нийт 2 шил архийг зөвшөөрөлгүй гар дээрээс худалдан борлуулсан зөрчил,

2. 2021.01.02-ны өдөр тус дүүргийн 12-р хороо, "Дүнжингарав" хүнсний дэлгүүрийн орчимд иргэн А, М нар 7х-8х УНӨ улсын дугаартай, Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан, “Соёрхол” 0.75 литрийн хэмжээтэй архи 3 шил,

3. Тус дүүргийн 10-р хороо, Хангамжийн автобусны буудлын орчимд иргэн Ч нь 7х-6х УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан “Экс”  0.75 литрийн хэмжээтэй архи 4 шил, “Хараа” архи  0.75 литрийн хэмжээтэй архи 1 шил, нийт 5 шил архи,

4. Тус дүүргийн 12-р хороо ДХИС-ийн замын урд талд иргэн Н бусадтай хамт “Болор”  0.75 литрийн хэмжээтэй 2 шил архиийг нууц далд аргаар, гар дээрээс худалдан борлуулсан зөрчил,

5. Тус дүүргийн 11 дүгээр хороо, Хөлийн гол 6-8 тоотод байрлах "Батрашаант" ХХК-ийн "Батрашаант" хүнсний дэлгүүр нь спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдан борлуулж байсан зөрчил илрүүлэн, 100 гр "Хараа" архи 112 ширхэг, 200 гр "Хараа" архи 23 ширхэг, 250 гр "Хамаг Монгол" архи 16 ширхэгийг тус, тус хураан авч, материалжуулан шалгаж, тээврийн хэрэгслүүдийг түр саатуулжээ.

Зөрчлийн тухай хуулиас, 5.13.2

Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Сэтгэгдэл бичих