Өвөрхангай аймагт үүрээр 3.8 магнитуд газар хөдөлжээ

оруулсан Алсын Хараа

Өвөрхангай аймагт өнөөдөр өглөө 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр Өвөрхангай аймгийн Богд сумын Баяндөхөм багийн “Агуйт” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км-т,  05:15 цагт 3.8 магнитутын хүчтэй газар хөдөлсөн аж. Газар хөдөлсөн тухай мэдээлэл 06:41 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс ирүүлжээ.

Газар хөдлөх үеэр иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй хэмээн албаныхан мэдээлжээ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Сэтгэгдэл бичих