Фото: Цар тахлын нөхцөлд дэлхийн улс орнууд шинэ оноо хэрхэн угтав?

оруулсан Алсын Хараа

 /BBC/. Дэлхий ертөнц цар тахлын нөхцөлд 2021 онтой золголоо. Коронавирусний халдварын улмаас олон нийтийг хамарсан баярын арга хэмжээнүүд цуцлагдсан бол хорио цээрийн хатуу хязгаарлалттай зарим оронд дуу чимээ ихтэй баяр тэмдэглэхийг хориглосон билээ.

Шинэ жилийн баярыг тэмдэглэхийг зөвшөөрсөн орнуудын иргэд амны хаалт заавал зүүж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах ёстой байв.

Лондоны алдарт "London Eye" алсыг харагч дээр буудуулдаг уламжлалт салютыг цуцалжээ. Оронд нь Их Британийн нийслэл хотын хэд хэдэн дурсгалт газруудад салют, лазерын шоу үзүүлж, ВВС телевизээр шууд дамжуулсан байна. Ингэхдээ “Covid-19”, "Black Lives Matter" хөдөлгөөн  зэрэг 2020 онд болсон үйл явдлыг бэлгэдсэн янз бүрийн дүрсийг 300 дроноор тэнгэрт зуржээ.

Парис хотын эрх баригчид олон нийтийг баяр тэмдэглэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон мянган цагдаа нарыг гудамжинд илгээжээ. Электрон хөгжмийн анхдагч гэгддэг Жан-Мишель Жард ердийн баярын арга хэмжээний оронд Парисын Эх дагинын сүм дээр компьютер график ашиглан виртуал концерт зохион байгуулав.

Токиод хүмүүс Канда сүмд залбирахаар ирсэн байв. Цар тахлын улмаас уг газарт мөргөхийг зөвшөөрсөн сүсэгтнүүдийн тоог цөөрүүлжээ.

Жилийн өмнө коронавирус анх илэрсэн Хятадын Ухань хотын оршин суугчид шинэ оноо угтахаар хотын төвдөө цуглажээ.

Тайваньд 2021 оныг угтсан уламжлалт ёслолын буудлагыг цахимаар үзэхийг уриалж байсан учир ердийнхөөс цөөн хүнтэй болжээ.

Өмнөд Солонгост олон гэр бүл баяраа гэр бүлийнхэнтэйгээ хамт тэмдэглэв.

Филиппинд хүмүүс ёслолын буудлагыг үзэхээр Манила дахь цэцэрлэгт хүрээлэнд иржээ. Эрх баригчид бөөнөөрөө цугларахгүй байхыг иргэддээ уриалсан байна.

Хонконгт хүмүүс шинэ оноо угтахаар Виктория боомтод цуглажээ.

Екатеринбургийн оршин суугчид хүйтэн жаврыг үл ажран 1905 оны талбайдаа баяраа тэмдэглэв.

АНЭУ-ын Рас аль-Хайма мужид сүрлэг салют буудуулжээ.

Дубайд шинэ оныг дэлхийн хамгийн өндөр барилга болох Бурж-Халифыг тойруулан салют буудуулж тэмдэглэв.

Сэтгэгдэл бичих