Коронавируст халдварын тоо 5-аар нэмэгдэж 1220 болжээ

оруулсан Алсын Хараа

Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ болон явуулын 2 лаборатори, мөн НЭМҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ, аймгийн салбар лабораторид энэ сарын 31-нд нийт 17764 хүнд хийсэн PCR шинжилгээгээр 5 хүнд коронавирус илэрчээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “ХӨСҮТ-ийн 1 сувилагчаас халдвар илэрсэн бол БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс улбаатай халдварын голомтоос 2 тохиолдол, Мөнххада ХХК-иас улбаатай 2 хүний шинжилгээнээс халдвар илэрсэн байна.

Коронавирус илэрсэн сүүлийн хоёр хүний эх уурхайн талаар урьд шөнөөс тандалт судалгааг хийж байна. Тоёото автомашин борлуулдаг Мөнххада ХХК-ийн компанид 116 хүн ажилладаг, тэднээс ойрын хавьтлын 24 хүнийг тусгаарлалтад авсан. Хоёрдогч хавьтлын  92 хүн байгаа. Энэ хүмүүст шинжилгээ болон тандалт судалгаа хийж байна.

Сүүлийн 24 цагийн дотор халдвар гарч байсан Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй.

Манай улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусээр өвчилсөн 7 хүн эдгэрч дараагийн шатны хяналтад шилжсэн талаар ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Манай улсад өчигдөр нийт 17764 PCR шинжилгээ хийснээс 5 хүнд коронавирус илэрсэн байна.  Дээрх тохиолдлуудын нэг нь ХӨСҮТ-ийн сувилагч, хоёр нь Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтод ойрын хавьтлаар тусгаарлагдаж байсан, хоёр нь МӨНХХАДА компанийн ажилтан байна. Шинээр коронавирус илэрсэн МӨНХХАДА компани нь 116 ажилтантай бөгөөд халдвар авсан хоёр иргэний ойрын хавьтлын 24 хүнийг тусгаарлаад байна.

Халдвар голомтлон тархаад байсан аймагт коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 414, улсын хэмжээнд дотоодын халдвар 740, нийт 1220 тохиолдол бүртгэгдээд байна. Мөн өнөөдөр 7 хүн эдгэж дараагийн шатны хяналтад шилжсэн байна.

Сэтгэгдэл бичих